Search This Blog

Thursday, December 20, 2012

МЭГЖИД ЖАНРАЙСАГ БУРХАНЫ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

Ямар нэгэн ядарсан Хаан хүмүүн бус Монголын 8-р Богд Живзундамба хутагтын мэлмий биеэ ихэд чилээрхэхэд нь энэрэл эх түмнийхээ сайн сайхныг билэгдэн анх бүтээсэн бөгөөд Хамгийн анх Жанрайсаг Бурханыг Монголын Анхдугаар Богд Занабазар бүтээсэн түүхтэй.
Жанрайсаг Бурханыг бүтээн босгох цаад утга нэн их билээ.

Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлен харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
Жанрайсаг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэхийн тулд, Паранирвааны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдлэ хэмээн сургасан байдаг.

Жанрайсаг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ. Гэвч чармайлт зүтгэл хичнээн тавьсан ч аварваас зохих зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг тэр үзээд тэдгээр олон амьтны эгээрлийг мэдэх гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагджээ.Амитаба Будда түүний энэ байдлыг болгоогоод гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсаг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд 2 мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ” хэмээсэн байна.

Их хөлгөний уламжлал ёсоор Жанрайсаг нь маш өндөр түвшний Бодьсадва бөгөөд, Ловон Бадамжунайн бошиго үзүүлснээр Далай лам ба Кармабагийн дүрүүд нь Жанрайсаг бурхны хувилгаан ажээ.

Жанарайсаг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” хэмээх тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Аяа хамаг амьтныг зовлонгоос аварч болгоо.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг хутагт Жанрайсагт чин сүжгийг үүсгэн уншаарай.
УМ МА НИ БАД МЭ ХУМ –д бурхны хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг.
УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарни нь бүхэлдээ “ Их энэрэл нигүүслийн бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн нийгүүсэхүйн сэтгэл хийгээд нигүүсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутгийг олохуйн адистыг соёрх оо.”

Мэгжид Жанрайсаг бурханаас цаглашүй гэрэл цацарч та тэргүүтэн хамаг амьтны биесийг гийгүүлэн элдэв өвчин эмгэг, эндүү үзэл, ад зэтгэрийн хорлол хйигээд нүгэл хилэнцийг ариусган байна хэмээн бодож энэхүү тарнийг уншиж бясалгаарай.

СУВРАГА

Суврага нь Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл билээ. Бурханы лагшин бие , зарлиг номлол, таалал, үйлс лугаа барилдлагаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд бөлгөө. Мөн Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүрүүд газрын сүлд хэмээнэ. Суврагыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодьсад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгох ба Суврагыг бурхадын байх газар гэж үздэг.
Ямар ч суврага бүтээж болох арга ухааныг Бурхан гагцхүү хүмүүн бидэнд хайрласан бөлгөө. Үүнд хэзээ ч төөрөхгүй төгс амгаланд хүрэх зам бол суврага босгох болоод түүнд шүтэх, тус эрдмийг хүртэхүй нь Их гэгээн үйлс болох ажгуу.   

Суварга нь маш нарийн ухагдахуунтай бөгөөд үнэн зөв мэдлэгт тулгуурлан ном ёсоороо бүтэх аваас үр өгөөж арвин. Суврага урлаач ба өглөгийн эздийн хоорондын ойлголцол, харьцаа эерэг сайхан. Тэдний онолын мэдэгдэхүүн, хийх эд, хэмжээ, өнгө будаг, чимэглэх ёс, хэлбэр дүрс, дотоод оршоолго, “шүншиг” амилуулан равнайлах зан үйлийг цогцоор нь бүрэн дүүрэн агуулж байж авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болох билэг дэмбэрэл бүрдэх бөлгөө. Суврага бүтээн буян үйлдэж буйн эцсийн ач тус болбоос нирваанд хүрэх төгс гэгээрэлд дөтлөх үнэний үйлс биднийг өнөөдрийг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч, төгс амгаланд хүргэх арга зам ажээ. 

Иймд суврага бүтээх олон аргаас аль боломжтойгоо сонгон авч, газраа зөв сонгож, бэлгэдэл төгс өдөр эхлэвэл зохино. Буруу хэмжээстэй, ёсоор бус үйлдвээс тэр газар нутаг, хүмүүн зонд зовлон гарах үүдийг нээж болзошгүйг анхаарагтун. Мэдээжээр зохистой юмны зохицлыг алдагдуулах нь байгалийн хууль зөрчиж буй хэрэг болно .

Мөн салхинд, галд, огторгуйд суврага бүтээх эрдэм увидас буй. Бас бясалгалаар уул ус, газар дэлхийг бүхлээр нь суврага болгож бүтээх ёс байдаг. Энэ олон аргад хичээн суралцах ахул өглөө орой цаг тутамд суврага бүтээж болно.

Гэвч, юуны тулд Суврага бүтээж буйгаа хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнд бид өөрсдийн бурханлиг чанарыг нээж, түүнд сэвтүүлж буй гэмээ үг ариусган сайн урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг билгүүнийг онохуйн гэгээн үйлс хэмээн ойлгох хэрэгтэй. 

Мөн бүтээсэн Суврагыг эргэж тойрон мөргөж тахил ихэд өргөсний ач тус маш их. Үүнийг өгүүлбээс 3 цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал, шүтээн түүнээ бодь шигээж оршсон уг Суврагыг залбирч явбаас аливаа үйлс сэтгэчлэн бүтэх сайн үйлтэй аж. Мөн Суврга бүтээх үйлсэд гар бие оролцсон хүмүүс дээдийн буян болох бөгөөд бусдыг төөрөгдүүлэх, буруу санах, саад тотгор учруулах нь барагдахгүй нүгэлд унах учиртайг түмэн олон ухамсарлан өөрсдөө гэгээрэхүйн үүд хаалгаа нээж, гүн хүндэтгэлтэй хандаж буян заяагаа тэгшитгэн дэлгэрүүлэхийн төлөө санаа тавиасай хэмээн залбирму.

Үйлийг тийн ялгасан судраас:

Бурханы суврага үйлдсэний тус эрдэм 18 бөгөөд аугаа ихийн гэрт төрөх, дүрс сайхан үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан тэргүүтэн хийгээд эрх ихтэй, боол зардас олон, ялгалгүй бусдын шүтээн болох, өндөр язгуурт одох, алдар ихтэй, тэнгэр хүмүүн бээр хүндлэх, эд олон, хаан төрийг олох, урт наслах, бие очир мэт болох, билэг чанар бүрдэх, өндөр язгуурт төрөх, түргэн хутгийг олох зэрэг болой.

Суврага эргэсний үгсийн тасалбарын судраас: 

“Суврага эргэж үйлдэх бээр тэнгэр, лус, ягчис, үнэр идэштэн, гарьд, хүмүүн буюу дочэ их бээр тахигдах, чөлөөг олоход бэрхтэйг олох, агшин төдийд ч суврагыг эргэж үйлдэх бээр чөлөөгүй найман нугуудыг тэвчих ба санах хийгээд ухаан төгөлдөр, өнгө төгөлдөр, цэцэн бүгд дор тахигдах болох, тэнгэр хийгээд түүнчлэн хүмүүн нугуудын нас урт хийгээд түүнийг олно. Алдар нэр ихийг олох болно.” хэмээснээс суврагыг эргэж үйлдвээс ертөнцөд бурханы чимгүүдээр чимэгдэх хийгээд алтан өнгөт лагшинг олох хэмээхийг хүртэл, бас мэргэд нугууд бээр бурханы суврага дор баясах алхаа нэгийг орхивоос замбуутивийн алт буман лангийн тоог олно.  Тэр нь тэр лугаа адилгүй хэмээсэн хийгээд,

Салжал бээр айлдсан судраас:

Ямар мэт суврага нугууд дор хүмүүн бээр тахиж үйлдэх бээр орчлон бусдад тийн боловсрол юу хүссэнийг олно. Айлдсаны хэрэг тэрийг бурхан бээр сонсож үйлдвэй. Бурханы суврага нугууд хийгээд дүрс хөрөг нугууд дор тоосны тоо юу байна, тэр тоо ямагт үйлдсэн хүмүүн нугууд бээр тэнгэрийн орон газрын дээр магадтай төрнө хэмээх тэргүүтэн олонтой айлдсан бөгөөд, 

Аръяабалын судраас:

Бурханы хөргийг машид үзэсгэлэнтэй үйлдвээс тэр нь дээд болох, төрөлхтөн олон тахиваас зохистой, ухаан төгөлдөр, баян бөгөөд их ямагт төгөлдөр, эрх төгөлдөр, загабардын хаан болох, хэмээх тэргүүтэн хийгээд,  

Дамчой бадгараас:

Зарим нь их эрдэнэ долоо хийгээд зарим нь тэрчлэн зэс хийгээд хүрлээр бурхан нугуудын дүрсийг үйлдвээс бүгд бодийн хутгийг олно хэмээх тэргүүтэн хийгээд тулга төмөр ч болно. Бурхадын дүрсийг үйлдэх бөгөөс үзвээс үзэсгэлэнтэй, шаврын үйлийг үйлдэхүй дор оруулах тэдгээр бүгд бодийн хутгийг олох болно хэмээх хийгээд алин бээр хана туурганд дүрс зураг хийгээд буян дэлгэрэх билэг чанар төгс, лагшин алин бээр зурсан буюу сийлсэн буюу тэдгээр бодийн дээд олох болно.

Төрөлхтөн алин бээр ирээд залуу ч болов тэдгээр нугуудын заримыг суралцахын үес үзүүр нугуудыг сэргээж үйлдсэний туурга хомс буюу модны үзүүрээр дүрсийг бичсэн тэдгээр бүгд бодь хутгийг олох болой.

Бурханы суврага тэдгээрийг хэн бээр тахьсан хийгээд их эрдэнийн суврага мянган тоот хэмээвээс алин бээр бурхан түүний суврага нугуудыг элсний цогцсоор үйлдсэн ч тэр нугууд бээр бодийг олох болой.

Утгыг алдагдуулахгүйн тулд номон дээрхийг засваргүйгээр хуулан бичлээ. Суврага бүтээхэд 9 эрдэнэ, хадаг тахимлаг, бурхан шүтээнээс авахуулаад өчнөөн зүйл ордог болохоор Бурхан шүтэх тухай бас бичигдсэн бололтой.

БИ ЭНЭ НОМЫГ Л АЙЛДАНА, МИНИЙ ДАРААХ БУРХАД Ч ҮҮНЭЭС ӨӨР ЗҮЙЛ ЗААЖ СУРГАХГҮЙ


Билгийн чанад хязгаарт хүрсэн “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх эртний их хөлгөн судрыг олон түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, бусдад бага ч атугай тус нэмэр болохын үүднээс буян бодож хэдэн зууны өмнөх өвөг дээдсийнхээ Төвд хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэн бичсэн байсныг нь орчин цагийн Монгол хэлнээ өөрийн хэмжээнд чадан ядан буулгалаа.


1990 хэдэн оны үед бүх нийтийг Монгол бичигтэн болгох их аян өрнөж байх үед манай эмээ биднээр хуучин цагийн Монгол бичгээр бичсэн судруудыг уншуулдаг байсан бөгөөд эдгээрийн нэг нь “ДОРЖЗОДВЫН ПАЯН” нэртэй судар байсан ба энэхүү судар нь “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх их хөлгөн судрын ач тусын тухай тайлбар бүхий олон үлгэрүүдийг багтаасан байсан. Үлгэрүүд нь тухайн үеийн бидний уншдаг байсан үлгэрүүдээс эрс ялгаатай, амьдралын далд мөн чанарын тухай өгүүлдэг байсан нь илүүтэйгээр шимтэн уншихад хүргэж энэхүү “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх судрыг ойлгон ухаарахад дөхөм болсон юм. 

Бурхан багш нэгэнтээ “БИ ЭНЭ НОМЫГ Л АЙЛДАНА, МИНИЙ ДАРААХ БУРХАД Ч ҮҮНЭЭС ӨӨР ЗҮЙЛ ЗААЖ СУРГАХГҮЙ” хэмээсэн байдаг юм билээ. Үүнээс гадна энэхүү судрыг 1000 бурхад нийлж зохиосон гэх талаар ч сонсож байсан юм байна. 

Энэхүү судар нь өнөө цагт нэн ховор бүтээлд тооцогдох болсон бөгөөд зарим айлд “9 ЭРДЭНИЙН ДОРЖЗОДВА” хэмээх хувилбар нь хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд энэ нь мөнгөн хавтан дээр сийлж ором гаргаад алтаар цутгаж бурхан болоод зарим зүйлсийг нь урлан, харин үсгүүдийг нь 9 эрдэнээр шигтгэж хийсэн байдаг юм гэсэн. 

Ингэж хүндэтгэн залах нь дээдийн буян гэгддэг хэдий ч заавал ингэх шаардлагагүй гэдгийг “ДОРЖЗОДВЫН ПАЯН”-гаас олж ухаарсан болно. Харин бусдад тарааваас, уншуулбаас, бичүүлбээс дээдийн буян болох тухай сайтар ойлгосон. Тиймээс та бүхэн ч гэсэн үүнийг цааш улам дэлгэрүүлэн түгээхийн төлөө хамтран зүтгэнэ гэдэгт найдаж байна. Өөрсдөө хувилж авсан ч болно шүү дээ.

Та бүхэнд “ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” хэмээх заслын номын 3 өөр хувилбар, түүний ач тусын тухай тайлбар бүхий “ДОРЖЗОДВЫН ПАЯН” хэмээх 1 хувилбарыг тус тус хүргэхээр зориод байгаа бөгөөд эхний удаад уг судрын заслын номын хураангуй болох Төвд хэл дээрх хувилбарыг толилуулж байна.

Монгол хэл дээрх хувилбарууд нь хараахан гараас гараагүй байгаа учраас бэлэн болсон даруйд нь хүргэх болно.

ТА БҮХНИЙГ БУЯНЫ ЦАГААН ХУР ҮРГЭЛЖ ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Wednesday, December 19, 2012

“ОЧИРООР ОГТЛОГЧ ДОРЖЗОДВА” ХЭМЭЭХ ЗАСЛЫН НОМ (Монгол хэлээр)


Бурхан дор мөргөмүй
Ном дор мөргөмүй
Хувраг дор мөргөмүй

Энэтхэгийн хэлээр:
Аръяа Важрачэдика Нама Пражняпарамита Махаяана Сутра
Төвдийн хэлээр:
Паг-ва Шэй-рав-жи па-рол-дү чин-ба Дор-жэ жод-ва шэй-жа-ва
тэг-чин-бой до шүг-со
Монгол хэлээр:
Хутагт билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогч1 хэмээх их
хөлгөн судар оршвой.

Хамаг бурхад хийгээд бодьсадва нарт мөргөмүй. 

Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж Төгс Нөгчсөн2 Бурхан Шравастийн3 Жэта4 хан хөвгүүний цэцэрлэг, Анатапиндада5 нэрт өглөгийн эзний хотлыг баясгах хүрээнд мянга хоёр зуун тавин аяга тахимлигийн6 ихэс хуврагууд хийгээд асар олон бодьсадва7, махасадва8 нар лугаа хамт нэгнээ ажиран бөлгөө.

Тэндээс Ялж Төгс Нөгчсөн Бурхан бага үдийн үест хормогч хийгээд номт дээлээ өмсөөд бадар аягаа авч Шравасти их хотноо бинваад идээнд9 одвой. Тэндээс Ялж Төгс Нөгчсөн Бурхан Шравасти их хотоос бинваад авч ирсэний сүүлээр идээг зооглож, идээний үйлийг зохион10, цаг бусын идээг11 тэвчиж, бадар аяга хийгээд номт дээлээ талбин хөлөө угаагаад зассан тавцанд биеэн  шударга завилж12 дурьдахуйг илт агуулан суувай. Тэндээс олон аяга тахимлигууд Ялж Төгс Нөгчсөн хаана бүхий тэр зүгт одоод, Ялж Төгс Нөгчсөний өлмийд оройгоороо мөргөж, түүнийг гурвантаа эргэн эргэл үйлдээд хамт нэгнээ суувай. 

Бас тэр цаг Амин гавъяат13 Суводи14 тэд нөхдийн дунд сууж бөлгөө. Амин гавъяат Суводи сууринаасаа босч дээд дээлээ нэгэн мөрөндөө хумиж Ялж Төгс Нөгчсөн хаана бүхий тэр зүгт одоод баруун өвдөгөөрөө сөгдөж алгаан хамтатган ийн хэмээн айлтгавай: 

“Ялж Төгс Нөгчсөн минь ээ! Ялж Төгс Нөгчсөн, Түүнчлэн Ирсэн15, Дайснаа Дарсан16, Үнэн Төгс Туулсан17 Бурхан бээр бодьсадва, махасадва нарт туслахын дээд хэдий чинээ тусласан ба Түүнчлэн Ирсэн бээр бодьсадва, махасадва нарт огоот18 хатангидахын19 дээд хэдий чинээ огоот хатангидсан нь - Ялж Төгс Нөгчсөн минь ээ, гайхамшиг буюу; Сайвар Одсон20 минь ээ, гайхамшиг буюу. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, бодьсадва нарын хөлгөнд үнэхээр21 орогсод хэрхэн оршин үйлдмүй, хэрхэн бүтээн үйлдмүй, хэрхэн сэтгэлийг машид барин үйлдмүй?”

Тийн хэмээн өчвөөс Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи! Сайн, сайн. Суводи, тэр түүнчлэн буюу. Түүнчлэн Ирсэн бээр бодьсадва, махасадва нарт туслахын дээдээр сусалсан болой. Түүнчлэн Ирсэн бээр бодьсадва, махасадва нарт огоот хатангидахын дээдээр хатангидвай. Суводи, тийм учраас, маш сайн сонсоод сэтгэлдээ тогтоогтун! Бодьсадвын хөлгөнд үнэхээр орогсод хэрхэн ямар мэт орших, бүтээх хийгээд сэтгэлийг машид барин үйлдэхийг би чамд номлосугай.”

“Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийн үйлдсүгэй” хэмээн өчөөд Амин гавъяат Суводи Ялж Төгс Нөгчсөнийг сонссон лугаа Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиглавай: 

“Суводи!  Үүнд бодьсадвын хөлгөнд орсон [нэгэн] бээр ийн хэмээн, “би бээр хэдий чинээхэн амьтныг амьтанд хураах бээр хураасан, өндөгнөөс төрсөн, умайнаас төрсөн, чийг дулаанаас төрсөн, хувилж төрсөн, дүрст буюу, дүрс үгүйтэн буюу, хуран мэдэхүйтэн (сэрэл хүртэхүйтэн) буюу, хуран мэдэхүй үгүйтэн (сэрэл хүртэхүйгүйтэн) буюу, хуран мэдэхүй үгүй бустан (сэрэл хүртэхүйгүй боловч нарийн хүртэхүйгүй бус) буюу – амьтны язгуур хэдий чинээхэн амьтанд нэрийдэгдсэн бээр шинжилсэн тэдгээр хамаг цогц үлдвэргүйг нирвааны22 төвд паранирваанд23 оруулсугай. Тэр мэтээр цаглашгүй амьтныг паранирваанд оруулавч амьтан бүр хараахан бас паранирваанд орсонгүй [хэвээр] болой” хэмээн сэтгэл үүсгэгтүн! 

“Тэр юуны тул хэмээвээс, Суводи, хэрвээ бодьсадва амьтанд хуран мэдэхүй24 (амьтан хэмээн ялгаварлаж үзэхүйд) орох бөгөөс түүнийг “бодьсадва” хэмээн үл нэрийдэхийн тулд болой. Тэр юуны тулд хэмээвээс, Суводи, амьтанд хуран мэдэхүй орох (амьтан хэмээн ялгаварлан үзэх), аминд хуран мэдэхүй орох (амин хэмээн ялгаварлаж үзэх) бодьгалд хуран мэдэхүй орох (бодьгал хэмээн ялгаварлан үзэх) бөгөөс түүнийг “бодьсадва” хэмээн үл нэрийдэхийн тулд болой.

“Бас Суводи! Бодьсадва эд таваарт үл баримтлан (үл шунан) өглөг өгмүй, алин юуг ч бас үл баримтлан (үл горилон) өглөг өгмүй. Дүрсэд үл баримтлан (үл шунан) өглөг өгмүй. Түүнчлэн дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд номонд ч бас үл баримтлан (юмсад ч бас үл шунан) өглөг өгмүй. Суводи, юуг боловч бэлгэ чанарт хэмээн хуран мэдэхүй орохуйд үл баримтлан (аливааг бэлгэ чанараар нь ялгаварлан үл баримталж) тэр мэт бодьсадва өглөг өгмүй. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, юунд ч үл баримтлан (үл шунан) өглөг өгөх бодьсадвын буяны цогц нь, Суводи, хэмжихүйеэ хялбар бусын тулд болой. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Дорно зүгийн огторгуйг хэмжихүйеэ хялбар болов уу?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, түүнчлэн өмнө, өрнө, умар, дээд, доод, зүг зовхис хийгээд арван зүгийн огторгуйг хэмжихүйеэ хялбар болмуй?
Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, түүнчлэн алин юунд ч баримтлах үгүйеэ өглөг өгөгч бодьсадвын буяны цогц нь, Суводи, хэмжихүйеэ хялбар бусын тулд болой.”

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Лагшин бэлгэ хотол төгссөнийг25 Түүнчлэн Ирсэн хэмээн үзмүй?” 

Суводи бээр өчнүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой. Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн ирсэнд үл үзэх бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Түүнчлэн Ирсэн бээр лагшин бэлгэ хотол төгссөн хэмээн алин номлосон тэр ямагт26 лагшин бэлгэ хотол төгссөн бусын тулд болой.” 

Тийн хэмээн өчвөөс, Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи, хэдий чинээ лагшин бэлгэ хотол төгссөн төдий чинээгээр хуурмаг болой. Хэдий чинээ лагшин бэлгэ хотол төгссөн үгүй хэмээнэ төдий чинээ хуурмаг бус болой. Тэр мэт Түүнчлэн ирсэнийг лагшин хийгээл бэлгэ үгүйд үзэгтүн!” 

Тийн хэмээн зарлиг болсон лугаа Амин гавъяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, ирээдүйн таван зууны27 эцэст дээдийн ном машид тийн эвдрэхүйд ариун энэ үзлийн судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдэхүй төрүүлэгч ямар нэгэн төрөлхтөн гарах болов уу?”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, чи ийн хэмээн, “ирээдүйн таван зууны эцэст дээдийн ном машид тийн эвдрэхүйд ариун энэ зүлийн судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдэхүй төрүүлэгч ямар нэгэн төрөлхтөн гарах болов уу” хэмээн бүү өгүүлэгтүн!  Суводи, ирээдүйн таван зууны эцэст дээдийн ном машид тийн эвдрэхүйд шагшаабад лугаа төгөлдөр, эрдэм увдис лугаа төгссөн бодьсадва, махасадва нар төрмүй. Суводи, тэдгээр бодьсадва, махасадва нар нь нэгэн бурханд өргөл хүндлэл үйлдэх бус; нэгэн бурханд буяны үндсийг үүсгэх бус. Суводи, түмэн олон бурхдад өргөл хүндлэл үйлдсэн бөгөөд түг түмэн бурхдад буяны үндсийг үүсгэсэн бодьсадва, махасадва нар төрмүй. 

“Суводи, хэн бээр тэр мэт судрын аймгийн үсгийг номлосон буянд нэгэн сэтгэлийн төдийхөн сүжгийг олсон тэдгээрийг Түүнчлэн ирсэн бээр мэдмүй. Суводи, тэдгээрийг Түүнчлэн ирсэн бээр үзэх болой; Суводи, хамаг тэдгээр амьтад нь буяны цогц цаглашгүйг үүсгэх бөгөөд огоот хураах болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, тэдгээр бодьсадва, махасадва нар нь би хэмээхэд хуран мэдэхүй оройхуй үгүй (би-д ялгаварлан барихгүй) бөгөөд амьтанд хуран мэдэхүй  орохуй үгүй (нэг ч амьтныг ялгаварлан үзэхгүй), аминд хуран мэдэхүй орохуй үгүй (амин хэмээн ялгаварлан үзэхгүй), бодьгалд хуран мэдэхүй орохуй үгүйн (нэг ч бодьгалыг ялгаварлан үзэхгүйн) тулд болой.” 

“Суводи, тэдгээр бодьсадва, махасадва нар нь номд хуран мэдэхүй (нэг ч номыг буюу юм үзэгдлийг ялгаварлан үзэхгүй) хийгээд ном үгүйд ч бас хуран мэдэхүй үл орох (номгүйд ч буюу юм үзэгдэл бусыг ч бас ялгаварлан үзэхгүй) болой. Тэдгээр нь хуран мэдэхүй хийгээд хуран мэдэхүй үгүйд ч (ялгаварлан үзэх хийгээд эс ялгаварлан үзэхүйд ч) бас орохуй үгүй болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, хэрвээ тэдгээр бодьсадва, махасадва нар нь номд хуран мэдэхүй орох (нэг боловч юм үзэгдлийг ялгаварлан үзэх) болбоос, бас мөнхүү тэдгээр бээр би хэмээн баримтлах болоод, амьтанд баримтлах, аминд баримтлах, бодьгалд баримтлах болохын тулд болой. Хэрвээ номыг би үгүйд хураан мэдэхүй (юм үзэгдлийг эс оршихуйд ялгаварлан үзвээс) орвоос бас мөнхүү тэдгээр бээр би хэмээн баримтлах болоод, амьтанд баримтлах, аминд баримтлах, бодьгалд баримтлах болохын тулд болой.” 

“Тэр юуны тул хэмээвээс, Суводи, бодьсадва номыг ч бурууд үл барих (юм үзэгдлийг буруу танин мэдэхгүй), ном бусыг ч бас бурууд үл барихын (юм үзэгдэл бусыг ч буруу танин мэдэхгүйн) тулд болой.”

Тиймийн тулд, Түүнчлэн ирсэн бээр номын энэ зүйлийг сал онгоц28 мэт мэдэгч нар хамаг номыг ч тэвчин үйлдэх тул, хамаг ном бусыг өгүүлэх хэрэг юун билээ хэмээн номловой.”
Бас Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлаг болвой: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт Илтэд Туулсан Бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмүй?” 

Тийн хэмээн зарлигласан лугаа Амин гавъяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би бээр Ялж Төгс Нөгчсөний номлосон утгыг ухах мэт болбоос Түүнчлэн Ирсэн бээр аль дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт Илтэд Туулсан Бурхан болсон тэр ном алин бээр үгүй бөлгөө. Түүнчлэн Ирсэний үзүүлсэн тэр ном алин бээр үгүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Түүнчлэн Ирсэн аль номоор илтэд туулсан бурхан болсон ба, үзүүлсэн түүнийг барин тогтоох үгүй, өгүүлэх үгүй болой. Тэр нь ном бус ч бусын тулд болой. Тэр юуны тул хэмээвээс, Хутагтын төрөлхийтөн нар хуран эс үүдсэнээр машид ялгасны тулд болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Язгууртаны хөвгүүн, язгууртаны охин29 алин зарим нэгэн бээр гурван мянган их мянган ертөнцийн30 энэ орныг элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд өглөг өгвөөс тэдгээр язгууртын хөвгүүд, язгууртаны охид тэр шүтээнээс буяны цогц олныг үүсгэх болмуй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, олон болой, Сайвар Одсон минь ээ, их олон болой. Тэр юуны тул хэмээвээс, буяны цогц тэр ямагт цогц үгүйн тулд болой; тиймийн тулд, Түүнчлэн Ирсэн бээр “буяны цогц, буяны цогц” хэмээн номлосон болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин хэн бээр гурван мянган их мянган ертөнцийн тэр орныг элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд өглөг өгсөнөөс, хэн бээр номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийхнийг тогтоож бусдад номлох бөгөөд үнэхээр сайтар үзүүлвээс тэр шүтээнээс үүсэх буяны цогц нэн олон, тоо томшгүй хийгээд цаглашгүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхадын дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг түүнээс гараад, Ялж Төгс Нөгчсөн Бурхад ч бас түүнээс төрсөний тулд болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, бурханы ном, бурханы ном хэмээгдэх нь тэдгээр бурханы ном үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой;  тиймийн тулд, тэдгээр нь “бурханы ном” хэмээгдьюү. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Үргэлжид орсон [нэгэн] бээр ийн хэмээн, “би бээр үргэлжид орсоны үрийг оллоо” хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр юунд ч орсон бусын тулд болой;  тиймийн тулд, “үргэлжид орсон” хэмээгдьюү. Дүрсэд ч орсон бус, дуунд ч бус, үнэрт ч бус, амтанд ч бус, хүрэлцэхүйд ч бус, ном дор ч орсон бус болой; тиймийн тулд, “үргэлжид орсон” хэмээгдьюү. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ үргэлжид орсон [нэгэн] бээр ийн хэмээн, “би бээр үргэлжид орсоны үрийг оллоо” хэмээн сэтгэх бөгөөс тэр ямагт нь би хэмээх баримтлал болмуй. Амьтанд баримтлахуй, аминд баримтлахуй хийгээд бодьгалд баримтлахуй болмуй.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Нэгэнт харин ирэгч ийн хэмээн, “ би бээр нэгэнт харин ирсэний үрийг оллоо”хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс, тэрхүү харин ирсний хутгийг олсоны тэр ном алин бээр үгүйн тулд болой: тиймийн тулд, “нэгэнт харин ирсэн” хэмээгдьюү. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ нэгэнт харин ирсэн хэмээн, “би бээр нэгэнт харин ирсэний үрийг оллоо” хэмээн сэтгэх болбоос, мөнхүү тэрээр би хэмээн баримтлах болмой. Амьтанд баримтлах хийгээд бодьгалд баримтлах болмой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Харин үл ирэгч ийн хэмээн, “би бээр харин үл ирсэний үрийг оллоо” хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс, тэрхүү харин үл ирсэний хутгийг олсоны тэр ном алин бээр үгүйн тулд болой;  тиймийн тулд, “харин үл ирсэн” хэмээгдьюү.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Дайснаа Дарсан [архад] ийн хэмээн, “би бээр Дайснаа Дарсан [архадын] хутгийг оллоо” хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс, аливаа дайснаа дарсан хэмээгдэхүйн тэр ном алин бээр үгүйн тулд болой. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ Дайснаа Дарсан [архад] ийн хэмээн, “би бээр Дайснаа Дарсан [архадын] хутгийг оллоо” хэмээн сэтгэх болбоос, тэр ямагт тэрээр би хэмээн баримтлах болмуй. Амьтанд баримтлах, аминд баримтлах хийгээд бодьгалд баримтлах болмой.

“Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсан, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан бээр намайг нисваанис31 үгүй оршигсодын манлайн дээд хэмээн үзүүлсэн болой. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би шунал тачаал лугаа хагацсан Дайснаа Дарсан Архад мөн боловч; Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би ийн хэмээн, “би болбоос Дайснаа Дарсан болой” хэмээн үл сэтгэмүй. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ ийн хэмээн, “би бээр Дайснаа Дарсан Архадын хутгийг оллоо” хэмээн сэтгэх бөгөөс, Түүнчлэн ирсэн бээр намайг “язгууртаны хөвгүүн Суводи болбоос нисваанис үгүй оршигсодын манлайн дээд мөн бөгөөд юунд ч эс оршсон нь нисваанис үгүй оршсон” хэмээн бивангирд32 эс үзүүлэх болмуй.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн ирсэний Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан Дипанкараас33 авсан тэр ном аль буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой, Түүнчлэн Ирсэний Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан Дипанкараас авсан тэр ном алин бээр үгүй болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, бодьсадва алин зарим ийн хэмээн, “би бээр байгуулсан хамаг орныг чухамтай бүтээлээ” хэмээх бөгөөс тэр нь үнэнээр өгүүлсэн бус хэрэг болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, байгуулсан орныг “байгуулсан орон” хэмээх нь, байгуулсан тэдгээрийг буй бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “байгуулсан орон” хэмээгдьюү. Суводи, тэр мэтийн тул, бодьсадва, махасадва нар энэ мэт үл оршсон бээр сэтгэл үүсгээд, юунд ч эс оршсон бээр сэтгэл үүсгэмүй. Дүрсэд эс орших бээр сэтгэл үүсгэмүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд ном дор ч эс оршсон бээр сэтгэл үүсгэмүй. 

“Суводи, энэ мэт бөгөөд үлгэрлэвээс, нэгэн төрөлхийтний бие энэ мэтэд урваад, энэ мэт нь ч уулсын хаан Сүмбэр уулын төдий болбоос, Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Тэр биеийг их мөн хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр бие их бөлгөө. Сайвар Одсон минь ээ, тэр бие их нэгэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Түүнчлэн Ирсэн бээр тэр бодитой бус хэмээн номлосны тулд болой; тиймийн тулд, тэр бээр “их бие” хэмээгдьюү. 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Ганга мөрний элс хэдий чинээ буй Ганга мөрөн ч төдий чинээ тоот болж гэмээ нь тэдгээрийн элс алин буй тэдгээрийг олон буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэдгээр Ганга мөрөн бас олон бөгөөтөл тэдгээрийн элсийг өгүүлэх юун билээ.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, чи бишрэгтүн! Чи бээр сайтар ухаж мэдтүгэй! Тэдгээр Ганга мөрний элс хэдий чинээ, төдий чинээ тоот ертөнцийн орныг зарим нэгэн эрэгтэй, эмэгтэй бээр элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд, Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхдад өглөг өргөвөөс, Суводи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Тэдгээр эрэгтэй, эмэгтэй тэр шүтээнээс их олон буяныг үүсгэх болмуй?

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, их олон болой. Сайвар Одсон минь ээ, их болон болой. Тэдгээр эрэгтэй, эмэгтэй тэр шүтээнээс буян их олныг үүсгэх бөлгөө.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, хэн бээр ертөнцийн орныг мөнхүү элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхдад өглөг өргөснөөс, хэн бээр номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг тогтоож бусдад сайтар номлоод, үнэхээр сайтар үзүүлсэн тэр ямагт шүтээнээс буян нэн их олон, тоолшгүй бөгөөд цаглашгүй үүсэх бөлгөө. 

“Бас бээр Суводи, чухам аль зүгт номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг унших бөгөөд номлон үзүүлсэн тэр зүг тэнгэр хийгээд хүмүүн, асура сэлтийн ертөнцийн тахил шүтээний [ариун орон] болох бөгөөтөл, хэн бээр энэ номын зүйлийг авсан, бичсэн, тогтоосон, хадгалсан, уншсан, бүхнийг агуулан үйлдсэн хийгээд сэтгэлдээ ёсчлон үйлдсэн тэр нь маш гайхамшиг хийгээд төгөлдөр болохыг өгүүлэх юун бөгөөд, бас тэр газар, зүгт ном үзүүлэгч [заларч]; [бусад] лам багш нар бээр ч [хамт] нэгнээ оршмой.”

Тийн хэмээн зарлиглаваас, Амин гавъяат Суводи, Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр номын зүйлийн нэр юу буй? Түүнийг хэрхэн тогтоомуй?”

Тийн хэмээн өчсөн лүгээ Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи, энэ номын зүйлийн нэр нь “Билиг барамид”34 хэмээгдэх бөгөөд үүнийг тэр мэт тогтоогтун! 

Тэр юуны тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэн бээр “билиг барамид”хэмээн алин тэр номлосон нь билиг барамид бусын тулд болой; тиймийн тул, “билиг барамид” хэмээгдьюү.
“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэний номлосон тэр ном аль буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн; “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсэний номлосон тэр ном алин бээр эс орших болой.”

Ялж Төгс Нөгчсөн зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Гурван мянган их мянган ертөнцийн орон газрын шорооны тоос хэдий чинээ буй тэр олон буюу хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр шорооны тоос олон болой. Сайвар Одсон минь ээ, олон болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, шорооны тоос алин буй тэр тоос буй бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “шорооны тоос” хэмээгдьюү. Ертөнцийн орон алин буй тэдгээр орон буй бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “ертөнцийн орон” хэмээгдьюү.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй?  Их төрөлхийтний гучин хоёр лагшин бэлгээр Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурханд үзэгдэх хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийн бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Түүнчлэн Ирсэний номлосон их төрөлхийтний тэдгээр гучин хоёр лагшин бэлгийг лагшин бэлгэ бус хэмээн Түүнчлэн ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, их төрөлхийтний “гучин хоёр лагшин бэлгэ” хэмээгдьюү.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, эрэгтэй, эмэгтэй алин зарим бээр биеэ Ганга мөрний элс хэдийчинээ, төдий тоогоор огоот өгсөнөөс, хэн бээр номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг тогтоож, бусдад үнэхээр номлон үзүүлсэн тэр ямагт шүтээнээс их олон буян, тоо томшгүй хийгээд цаглашгүй үүсэх болой.” 

Тэндээс Амин гавъяат Суводи эл номын хүчээр нулимс унаган, урсах нулимсаа арчаад Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “энэ номын зүйлийг Түүнчлэн Ирсэн бээр хэдий чинээ номлосон нь, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, гайхамшиг болой. Сайвар Одсон минь ээ, гайхамшиг болой. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, эш ухааныг олсоноос хойш би бээр номын энэ зүйлийг урьд хэзээ ч сонссонгүй болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, энэ судрын аймгийн номлолд үнэхээр хуран мэдэхүй төрүүлэх тэдгээр амьтад нь хэн боловч машид гайхамшиг лугаа төгсөх болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, үнэхээр хуран мэдэхүй алин буй тэр ямагт хуран мэдэхүй үгүйн тулд болой; тиймийн тул, “үнэхээр хуран мэдэхүй” хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосон болой. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би энэ номын зүйлийг номлосон дор шинжлэх бөгөөд дурших нь надад гайхамшиг бус болой. Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хойдын үес, хойдын цаг таван зууны эцэст энэ номын зүйлийг авах, бичих, хадгалах, тогтоох, унших хийгээд, бүхнийг агуулан үйлдэх аливаад тэдгээр амьтад машид гайхамшиг лугаа төгсөх болой. Бас Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэдгээр нь би хэмээхэд хуран мэдэхүй үл орох бөгөөд, амьтанд хуран мэдэхүй, аминд хуран мэдэхүй, бодьгалд хуран мэдэхүй орохуй үгүй болмой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би хэмээхэд хуран мэдэхүй, амьтанд хуран мэдэхүй, аминд хуран мэдэхүй, бодьгалд хуран мэдэхүй алин буй тэр ямагт хуран мэдэхүй бүхэн лүгээ хагацсаны тулд болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн Бурхад нь хамаг хуран мэдэхүй лүгээ хагацсаны тулд болой.”

Тийн хэмээн өчвөөс, Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи, тэр түүнчлэн болой. Судрын аймгийн энэ номыг үзүүлэхүй дор үл айх бөгөөд, цочих бүхэнд үл автсан аливаад тэдгээр амьтад машид гайхамшиг лугаа төгсөх болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, энэхүү дээд “Билиг барамид”-ыг Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой. Түүнчлэн Ирсэний номлосон энэхүү дээд “Билиг барамид”-ыг цаглашгүй бөгөөд хэмжээлшгүй Ялж Төгс Нөгчсөн Бурхад ч бас номлосны тулд болой; тиймийн тул, “дээд билиг барамид” хэмээгдьюү. 

“Бас Суводи, Түүнчлэн Ирсэний хүлцэнгүйн барамид аль буй тэр ямагт барамид бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, аль цагт Калинга35 [улсын] хаан миний үе мөч хийгээд гишүүн бүхнийг огтолсон тэр цагт надад би хэмээхэд хуран мэдэж сэтгэхүй, амьтанд хуран мэдэж сэтгэхүй, аминд хуран мэдэж сэтгэхүй, бодьгалд хуран мэдэж сэтгэхүй ч бас эс төрсөн бөгөөд, надад хуран мэдэхүй юухан ч үгүйн сацуу хуран мэдэхүй үгүй бээр болсон нь бас [хараахан] бусын тулд болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи хэрвээ тэр цагт би хэмээхэд хуран мэдэхүй төрсөн болбоос, тэр цагт хорт сэтгэлийн хуран мэдэхүй ч бас төрж; амьтанд хуран мэдэхүй, аминд хуран мэдэхүй, бодьгалд хуран мэдэхүй төрж, тэр цагт хорт сэтгэлийн хуран мэдэхүй ч бас төрөхийн тулд болой. 

“Суводи, би бээр илтэд мэдэн ухваас, өнгөрсөн цагт миний [эдүгээгээс урагш] таван зуу дахь төрөл “Хүлцэнгүйн Өгүүлэгч” хэмээгдэгч арш болон төрсөн тэр цагт ч надад би хэмээх хуран мэдэхүй эс төрсөн; амьтанд хуран мэдэхүй, аминд хуран мэдэхүй хийгээд бодьгалд хуран мэдэхүй ч эс төрсөн билээ. Суводи, тэр мэтийн тул, бодьсадва, махасадва нар хамаг хуран мэдэхүйг сайтар тэвчээд, дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт сэтгэл үүсгэмүй. Дүрсэд үл орших сэтгэл үүсгэмүй. Дуу, үнэр, амт хийгээд хүрэлцэхүйд ч эс орших сэтгэл үүсгэмүй. Ном дор ч эс орших сэтгэл үүсгэмүй. Ном үгүйд ч эс орших сэтгэл үүсгэмүй. Юуханд боловч бас эс орших сэтгэл үүсгэмүй. Тэр юуны тул хэмээвээс, алин тэр оршихуй тэр ямагт эс оршихын тулд болой. Тиймийн тул, Түүнчлэн Ирсэн бээр ийн хэмээн, “бодьсадва юунд ч эс оршин өглөг өгмүй” хэмээн номловой. 

“Бас Суводи, бодьсадва энэ мэт хамаг амьтны тусын тулд өглөгийг огоот өгмүй. Амьтанд хуран мэдэгч аль буй тэр ямагт ч бас хуран мэдэхүй үгүй бөгөөд Түүнчлэн Ирсэн бээр “хамаг амьтан” хэмээн алимад номлосон тэдгээр амьтан нь ч бас эс орших буюу. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэн нь үнэхээр номлосон36, үнэнээр номлосон37, түүнчлэнхүү чанарт номлосон бөгөөд Түүнчлэн Ирсэн нь [алжаас] бурууд номлосон бусын тулд болой. 

“Бас Суводи, Түүнчлэн Ирсэний ном алин бас Илтэд Туулсан Бурханы үзүүлсэн тэр номд үнэн ч үгүй, хуурмаг ч үгүй болой. Суводи, тэр мэт бөгөөд үлгэрлэвээс: нүдэн төгөлдөр нэгэн хүмүүн хуранхуйд орвоос юухан ч эс үзэх адил аливаа бодолд унасан бээр өглөг огоот өгөхүйн бодьсадва үзэгдьюү. 

“Бас Суводи, тэр мэт бөгөөд үлгэрлэвээс, үүр гийж наран ургаваас нүдэн төгөлдөр хүмүүн элдэв өнгө дүрс, дүр байдлыг үзэх адил аливаа бодолд эс унасан бээр өглөгийг огоот өгөхүйн бодьсадва үзэгдьюү. 

“Бас Суводи, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин хэн бээр номын энэ зүйлийг авсан, барьсан, тогтоосон, уншсан, бүхнийг агуулан үйлдсэн хийгээд бусдад аугаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгээрийг Түүнчлэн Ирсэн бээр мэдэх болой, Түүнчлэн Ирсэн бээр үзэх болой. Тэдгээр амьтан цаглашгүй буяны цогцыг үүсгэх больюу. 

“Бас Суводи, аливаа зарим нэгэн эрэгтэй, эмэгтэй эрт үдийн цагийн үест биесийг  Ганга мөрний элсний тоогоор огоот өгөх – бас үдийн цаг хийгээд үдэш оройн цагийн үест биесээ Ганга мөрний элсний чинээгээр огоот өгөх бөгөөд энэ зүйл тоо мэтээр олон буман голди38 хийгээд наяд39 галвуудад40 биесээ огоот өгсөнөөс – хэн бээр номын энэ зүйлийг сонсоод үл тэвчсэн тэр шүтээнээс буян асар илүү олонд, тоо томшгүй, цаглашгүй үүсэх бөгөөтөл, хэн бээр үсгийг бичих, авах, барих, тогтоох, унших, бүхнийг агуулан үйлдэх хийгээд бусдад аугаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлэхийг өгүүлэх юун билээ. 

“Бас Суводи, номын энэ зүйл нь санаж сэтгэшгүй бөгөөд тэнцэшгүй бөлгөө. Энэ номын зүйлийн ач үрс ч бас санаж сэтгэшгүй чанарт хэмээн мэдэгтүн!  Энэ номын зүйлийг дээд хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тус хийгээд үлэмж хэтэрхийд хүрсэн хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тусын тулд Түүнчлэн Ирсэн бээр номловой. Хэн бээр энэ номын зүйлийг авсан, барьсан, тогтоосон, уншсан, бүхнийг агуулан үйлдсэн хийгээд бусдад аугаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгээрийг Түүнчлэн Ирсэн бээр мэдэх болой; Түүнчлэн Ирсэн бээр үзэх болой. Тэдгээр амьтан бүхний буяны цогц цаглашгүй лугаа төгөлдөр болмой. Тэр буяны цогц санаж сэтгэшгүй, сацлашгүй, үлшгүй хийгээд хэмжээгүй лүгээ төгөлдөр болмой. Тэдгээр амьтан бүхэн миний бодийн хутгийг мөрөндөө өргөх болмой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, доордод дуршигчид бээр энэ номын зүйлийг сонсож үл чадъюу. Би хэмээхэд үзэгсэд бус, амьтанд үзэгсэд бус, аминд үзэгсэд бус бөгөөд бодьгалд үзэгсэд бээр сонсож, авч, хадгалж, уншиж хийгээд бүхнийг агуулан үйлдэж үл чадах болой. Тэр нь ёс үгүйн тулд болой. 

“Бас Суводи, аль газар зүгт энэ судрын аймгийг номлон үзүүлнэ, тэр газар зүгт тэнгэр, хүмүүн хийгээд асура сэлтийн ертөнц дахины тахилын үйлд зохист болмой. Тэр газар зүг мөргөлийн үйлд зохист хийгээд эргэлийн үйлд зохист болмой. Тэр газар зүг тахил шүтээн мэт болмой. 

“Бас Суводи, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин хэн бээр энэ мэт судрын аймгийн үг үсгийг авах, барих, тогтоох, унших хийгээд бүхнийг агуулан үйлдэнэ, тэдгээр нь энэлэх болмой. Машид энэлэх болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, тэдгээр амьтад өөрсдийн урьдын төрлүүдэд үйлдсэн муу заяанд төрөхүйн уг болсон буян бусын үйлийн үрээр энэ төрөлдөө ийн энэлсэнээр тэдгээр урьдын төрлүүдийн муу заяанд төрүүлэх буян бусын үйлийн үр нь ариусгагдах болмой. Бурханы бодийн хутгийг ч олох болой. 

“Суводи, би бээр илтэд мэдэн өгүүлвээс, өнгөрсөн тоо үгүй цагийн тэртээ, бас агуу их тоо үгүйн галавт, Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан Дипанкарийн урьдын, бас их урьдын наян дөрвөн буман голди хийгээд наяд бурхад гарсаныг би бээр баясгаад, үл баясгахыг тэвчиснээс үл гомдоосон болой. Суводи, тэдгээр Ялж Төгс Нөгчсөн Бурхадыг баясгаж үйлдсэнээс гомдоож эс үйлдсэн алин буй лугаа;  хойдын цаг таван зууны эцэс болоход, энэ судрын аймгийг авах, бичих, барих, тогтоох, унших хийгээд бүхнийг агуулан үйлдэх алин буйг [харьцуулваас], Суводи, эл буяны цогцод урьдын зууны буяны цогц хувь бээр ойр үл одмой. Мянгын хувь, бумын хувь, тоо, хэмжээ, тооцоолохуй, үлгэр, хань хийгээд шалтгааны [төдийд] ч үл хүлцэх болой. 

“Суводи, хэрвээ тэр цагийн тэдгээр язгууртаны хөвгүүн, язгууртаны охины буяны цогцыг би бээр өгүүлвээс, хамаг амьтан согтууран [машид] согтонги болох бөгөөд сэтгэл хямрах болъюу. 

“Бас  Суводи, номын энэ зүйл нь санаж сэтгэшгүй бөгөөд ач үрс нь ч бас санаж сэтгэшгүй чанарт болохыг мэдэгтүн!” 

Тэндээс Амин  гавъяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, бодьсадвын хөлгөнд үнэхээр орогсод бээр хэрхэн оршин үйлдмүй, хэрхэн бүтээн үйлдмүй, хэрхэн сэтгэл машид барьж үйлдмүй?” 

Тийн хэмээн өчсөн лүгээ Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат  Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи, үүнд бодьсадвын хөлгөнд үнэхээр орсон [нэгэн] бээр ийн хэмээн, “би бээр хамаг амьтны цогц үлдвэргүйг нирвааны төвд паранирваанд оруулсан бөгөөд, тэр мэт хэмжээгүй амьтныг паранирваанд оруулсан боловч, алин амьтан бас [хараахан] паранирваанд орсонгүй болой” хэмээн сэтгэл үүсгэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, Суводи, хэрвээ бодьсадва амьтанд хуран мэдэхүй орвоос түүнийг бодьсадва хэмээн үл нэрийдмүй. Бодьгалын хуүртэл хуран мэдэхүй орвоос ч бас түүнийг бодьсадва хэмээн үл нэрийдьюү. Түүнийг бодьсадва хэмээн үл нэрийдэхийн тулд болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, “бодьсадвын хөлгөнд үнэхээр орсон” хэмээн нэрийдэхүйн ном тэр алин бээр үгүйн тулд болой. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэн бээр Түүнчлэн Ирсэн Дипанкараас алин дээр үгүйн үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмүй?”

Тийн хэмээн зарлиг болсон лугаа Амин гавъяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсэн бээр Түүнчлэн Ирсэн Дипанкараас алин дээр үгүйн үнэн төгс туулсан бодийн хутагт бурхан болсон тэр ном алин бээр үгүй болой.” 

Тийн хэмээн өчсөн лүгээ Ялж Төгс Нөгчсөн бээр Амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болвой: “Суводи, тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн болой. Түүнчлэн Ирсэн бээр Түүнчлэн Ирсэн Дипанкараас алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин бээр үгүй болой. Суводи, хэрвээ Түүнчлэн Ирсэн бээр алин илтэд туулсан бурхан болсон тэр номын зарим нэгэн зүйл буй болбоос Түүнчлэн Ирсэн Дипанкара бээр надад “бярманы42 хөвгүүн чи ирээдүйн цагт Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан Шагжатүв хэмээгдэх болмой” хэмээн бивангирд эс үзүүлэх бөлгөө. Суводи, энэ мэт Түүнчлэн Ирсэн бээр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсон тэр ном алин бээр үгүйн тулд Түүнчлэн Ирсэн Дипанкара бээр надад “бярманы хөвгүүн чи ирээдүйн цагт Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Шагжатүв нэрт Бурхан хэмээгдэх болмой” хэмээн бивангирд үзүүлсэн болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэн хэмээгдэх нь үнэхээрийн түүнчлэнхүү чанарын үсэг, нэр нэрийдсэн бүхийн тулд болой. 

“Бас Суводи, алин зарим нэгэн ийн хэмээн, “Түүнчлэн Ирсэн Дайснаа Дарсан, Үнэт Төгс Туулсан Бурхан бээр дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан боллоо” хэмээх бөгөөс тэр буруу өгүүлэгч мөн болой. тэр юуны тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэн бээр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт илтэд туулсан бурхан болсны тэр ном алин бээр үгүйн тулд болой. Суводи, Түүнчлэн ирсэн бээр илтэд туулсан бурхан болсон ба, номлон үзүүлсэн алин тэр номд үнэн ч үгүй, худал ч үгүй болой. Тиймийн тул, Түүнчлэн Ирсэн бээр “хамаг ном бурханы ном” хэмээн номловой. Суводи, хамаг ном хэмээгдэх нь тэдгээр хамаг ном үгүй бөгөөд тиймийн тул “хамаг ном бурханы ном” хэмээгдьюү. Суводи, энэ мэт бөгөөд үлгэрлэвээс, нэгэн хүмүүн төрөлхийтөн бие лүгээ төгөлдөр бөгөөд их биет болсон адил болой.” 

Амин гавъяат Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсэн бээр “нэгэн хүмүүн төрөлхийтөн бие лүгээ төгөлдөр бөгөөд их биет” хэмээн алин тэр номлосныг Түүнчлэн Ирсэн бээр бие бус хэмээн номлосон болой. Тиймийн тул, “бие лүгээ төгөлдөр бөгөөд их биет” хэмээгдьюү.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэр түүнчлэн буюу. Тэр түүнчлэн буюу. Алин зарим Бодьсадва ийн хэмээн, “би бээр амьтан бүхнийг паранирваанд оруулав” хэмээх бөгөөс тэр бодьсадва хэмээгдэх бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, бодьсадва хэмээгдэхүйн тэр ном аль буй хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийм бус болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тиймийн тул, Түүнчлэн Ирсэн бээр “хамаг ном нь амьтан үгүй, амин үгүй, бодьгалд үгүй” хэмээн номлосон билээ.

“Бас Суводи, зарим нэгэн бодьсадвагийн хэмээн, “би  бээр байгуулсан орон  бүхнийг бүтээв” хэмээх бөгөөс тэр бээр түүнчлэн адилыг  өгүүлсэн хэрэг болмуй. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, “байгуулсан орон, байгуулсан орон,” хэмээгдэх нь тэдгээр “байгуулсан орон үгүй” хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тул болой. Тиймийн тул, “байгуулсан орон” хэмээгдьюү. Суводи, алин нэгэн бодьсадва ийн хэмээн, “хамаг ном нь би үгүй, хамаг ном нь бу үгүй буюу” хэмээн дуршигч түүнийг Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бурхан бээр бодьсадва, махасадва хэмээн нэрийдьюү.

“Суводи үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэнд махан нүд буй хэмээн сэтгэмүй?”
Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Түүнчлэн Ирсэнд махан нүд буй болой.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэнд тэнгэрийн нүд буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Түүнчлэн Ирсэнд тэнгэрийн нүд буй болой.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэгэмүй?  Түүнчлэн Ирсэнд билгийн нүд буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Түүнчлэн Ирсэнд билгийн нүд буй болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэнд номын нүд буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Түүнчлэн Ирсэнд номын нүд буй болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй?” Түүнчлэн Ирсэнд бурханы нүд буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Түүнчлэн Ирсэнд бурханы нүд буй болой.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй?” Ганга мөрний элс хэдий чинээчлэн Ганга мөрөн ч бас төдий чинээ тоот болсон дор тэдгээрийн элс төдий чинээгийн ертөнцийн оронд хувирваас, тэдгээр ертөнцийн орон олон буй хэмээн сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бөлгөө. Тэдгээр ертөнцийн орон олон болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэдгээр ертөнцийн орны амьтан хэдий чинээ буй тэдгээрийн санаж сэтгэх тус бүрийн сэтгэлийн үндсийг би бээр сайтар мэдмүй. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, “сэтгэлийн үндэс, сэтгэлийн үндэс” хэмээгдэх тэр нь үндэс бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тул болой. Тиймийн тул, “сэтгэлийн үндэс” хэмээгдьюү. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, урьдын сэтгэл ч зоригдошгүй, хойдын сэтгэл ч зоригдошгүй, эдүгээ цагт төрсөн сэтгэл ч зоригдошгүйн тулд болой. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Хэн бээр гурван мянган их мянган ертөнцийн энэ орныг элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргэж, өглөг өгвөөс, тэдгээр язгууртаны хөвгүүн, язгууртаны охин тэр шүтээнээс их олон буян үүсгэх болмуй? 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, олон болой. Сайвар Одсон минь ээ, олон болой.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэр түүнчлэн буюу, тэр түүнчлэн буюу. Тэдгээр язгууртаны хөвгүүд, язгууртаны охид тэр шүтээнээс буяны цогц олныг үүсгэх бөлгөө. Бас Суводи, хэрвээ буяны цогц, буяны цогцод болбоос, “буяны цогц, буяны цогц”, хэмээн Түүнчлэн Ирсэн бээр үл номломуй. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Дүрсийн бие43 огоот бүтсэнийг Түүнчлэн Ирсэнд үзэн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бус болой. Дүрсийн бие огоот бүтсэнийг Түүнчлэн Ирсэнд үл үзэх бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, “дүрсийн бие огоот бүтсэн” хэмээвээс, тэр огоот бүтсэн бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “дүрсийн бие огоот бүтсэн” хэмээгдьюү. 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үзэж сэтгэмүй?” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бус болой. Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үл үзмүй. Тэр юуны тул хэмээвээс, Түүнчлэн Ирсэн бээр лагшин бэлгэ хотол төгссөн алин [болохыг] номлосон болой. [Тэр нь] лагшин бэлгэ хотол төгссөн үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул,”лагшин бэлгэ хотол төгссөн” хэмээгдьюү.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэн бээр ийн хэмээн, “би бээр номыг номлон үзүүлсэн бөлгөө” хэмээн таална хэмээн сэтгэмүй? Суводи, тэр тийн үл болгоох бөгөөд Түүнчлэн Ирсэний аль тэр номлон үзүүлсэн ном алин бээр үгүйн тулд болой. Суводи, хэн нэгэн ийн хэмээн, “Түүнчлэн Ирсэн бээр ном үзүүлсэн бөлгөө” хэмээн өгүүлвээс, Суводи, энэ мэт үгүй [хоосон] лугаа буруу барьсан тул намайг гүтгэсэн болмой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, номыг үзүүлсэн хэмээн, аливаа “ном үзүүлсэн, ном үзүүлсэн” хэмээгдэн зоригдох болсон тэр ном алин бээр үгүйн тулд болой.” 

Тэндээс Амин гавъяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хойдын цагт аль нэгэн амьтан энэ мэтийн ном хийгээд номлолыг сонсовч илтэд сэтгэл ихэд үл урвана хэмээн сэтгэмүй?”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэдгээр нь амьтан ч бус, амьтан бус нь ч бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Суводи, “амьтан” хэмээгдэх нь Түүнчлэн Ирсэн бээр тэдгээр амьтныг үгүй бээр номлосны тулд болой; тиймийн тул, “амьтан” хэмээгдьюү. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэн бээр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт, илтэд туулсан бурхан болсон тэр ном аль буй хэмээн сэтгэмүй?”

Амин гавъяат Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсэн бээл алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт, илтэд туулсан бурхан болсон тэр ном алин бээр үгүй болой.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэр түүнчлэн бөлгөө. Тэр түүнчлэн бөлгөө. Түүнд ном өчүүхэн ч үл зоригдох бөгөөд үгүй болой; тиймийн тул, “дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг” хэмээгдьюү. 

“Бас Суводи, тэр ном (дээдийн ном) нь сацуу бөгөөд түүнд сацуу бус лугаа сацуу алин бээр үгүй (нэгэнт түүнд сацуу бус хэмээх зүйл нэг ч байдаггүй сацуу [чанарт] тул); тиймийн тул, “дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг” хэмээгдьюү. Дээр үгүй үнэн төгс туулсан тэр бодийн хутаг нь би үгүй, амьтан үгүй, амин үгүй хийгээд бодьгал үгүйд сацуу бөгөөд буяны ном хамаг бээр илтэд туулсан мөн болой. Суводи, “буяны ном, буяны ном” хэмээгдэх нь тэдгээр ном үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосон болой; тиймийн тул, “буяны ном” хэмээгдьюү. 

“Бас Суводи, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин алин зарим бээр гурван мянган их мянган ертөнцийн орны уулсын хаан Сүмбэр хэдий чинээ буй төдий тоотоор элдэв долоон их эрдэнэсийн цогцыг илтэд хураан өглөг өгсөнөөс, хэн бээр энэхүү билиг барамидаас адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийхнийг тогтоож, бусдад үнэхээр үзүүлвээс, Суводи, энэ буяны цогцод урьд өмнийн буяны цогц нь зуун хувьд ч ойртож үл тэсэхээс, уг шалтгаанд хүртэл ч үл тэсмүй. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн Ирсэн бээр ийн хэмээн, “би бээр олон амьтныг тонилгон гэтэлгэвэй” хэмээн таална хэмээн сэтгэмүй? Суводи, тийн бүү сэтгэгтүн!  Тэр юуны тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэний алин [тэдгээр] тонилгон гэтэлгэсэн амьтан алин бээр үгүйн тулд болой. Суводи, хэрвээ Түүнчлэн Ирсэн бээр амьтан алин зарим нэгнийг тонилгон гэтэлгэх болбоос, тэр ямагт Түүнчлэн Ирсэн бээр би хэмээхэд баримтлах (би-д шунан барих) болоод, амьтанд баримтлах (шунан барих), аминд баримтлах (аминд шунан хүлэгдэх) хийгээд бодьгалд баримтлах (шунах) болой. Суводи, би хэмээн баримтлахуй (би-д шунахуй) хэмээх нь баримтлах үгүйд (шунах бус зүйл хэмээн) Түүнчлэн Ирсэн бээр номлосон бөгөөтөл, түүнийг нялх бэртэгчингүүд баримтлах (шунах) болой. Суводи, “нялх бэртэгчингүүд” хэмээх нь тэдгээр төрөлхтөн үгүй (төрөлхтөн бус) хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосон болой; тиймийн тул, “нялх бэртэгчингүүд” хэмээгдьюү. 

“Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үзэх буюу хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийм бус болой. Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үзэх буюу хэмээн үл сэтгэмүй.” 

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, тэр түүнчлэн бөлгөө. Тэр түүнчлэн бөлгөө. Лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үл үзэх бөлгөө. Суводи, хэрвээ лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үзэх болбоос, Чакравартин44 хаан ч бас Түүнчлэн Ирсэн болмуй за; тиймийн тул, лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үл сэтгэгтүн! 

Тэндээс Амин Гавьяат Суводи бээр Ялж Төгс Нөгчсөнд ийн хэмээн өчвэй: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, би бээр Ялж Төгс Нөгчсөний хэрхэн  номлосон утгыг ухах мэт болбоос, лагшин бэлгэ хотол төгссөнийг Түүнчлэн Ирсэнд үл үзэх бөлгөө.”

Тэндээс Ялж Төгс Нөгчсөн бээр тэр үест эдгээр шүлгийг зарлиг болвой: 

        Хэн бээр намайг дүрсэд үзэгч
        Хэн бээр намайг дуунд мэдэгч
        Харш буруу мөрд орсон мөн тул
        Хамаг тэдгээр төрөлхтөн намайг үл үзьюү.
        Хамаг бурхад нь номын чанар45  бөгөөд
        Хөтлөгч сартваахи46 нар нь номын бие
        Хамаг номын чанар мэдэгдэхүүн бус тул
        Хэрхэвч түүнийг тийн мэдэж үл чадъюу.47
 
Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Лагшин бэлгэ хотол төгссөнөөр Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бодийн Хутагт Илтэд Туулсан Бурхан болмой хэмээн баримтлаваас, Суводи, чи бээр тийн үл сэтгэгтүн! Суводи, лагшин бэлгэ хотол төгссөнөөр Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн Төгс Туулсан Бодийн Хутагт Илтэд Туулсан Бурхан болох үгүй болой. 

“Суводи, чи ийн хэмээн, “бодьсадвын хөлгөнд үнэхээр орогсод бээр алин зарим нэгэн ном тийн эвдэрсэн хийгээд тасарсанд нэрийдсэн [болой]” хэмээн баримтлаваас, Суводи, тэр тийн үзэх хэрэг бус бөгөөд бодьсадвын хөлгөнд үнэхээр орогсод аль ч номыг тийн эвдэрсэн буюу тасарсанд нэрийдсэн үгүй болой. 

“Бас Суводи, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин хэн бээр Ганга мөрний элсний чинээ тоот ертөнцийн орныг элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд өглөг өгсөнөөс, бодьсадва хэн бээр номын энэ зүйлийг би үгүй бөгөөд төрөл үгүйд хүлцэнгүйг олвоос, тэр ямагт шүтээнээс асар их олон, тоо томшгүй бөгөөд цаглашгүй буяны цогц үүсэх болой. бас Суводи, бодьсадва бээр буяны цогцыг огоот барин эс үйлдмүй.” 

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, бодьсадва бээр буяны цогцыг огоот барин эс үйлдмүй хэмээн сэтгэмүй?” Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, огоот барихын сацуу бээр бурууд үл барих бөгөөд; тиймийн тул, “огоот барих” хэмээгдьюү.
“Бас Суводи, алин зарим нэгэн ийн хэмээн, “Түүнчлэн Ирсэн одов, ирэв, босов, суув эс бөгөөс унтаж болгоов” хэмээх бөгөөс, тэр бээр миний номлосон утгыг үл ойлгосон хэрэг болой. Тэр юуны  тул хэмээвээс, Суводи, Түүнчлэн Ирсэн хэмээгдэх нь хаашаа ч эс одох, хаанаас ч эс ирэхийн тулд болой;  тиймийн тул, “Түүнчлэн Ирсэн, Дайснаа Дарсан, Үнэн төгс Туулсан Бурхан” хэмээгдьюү. 

“Бас Суводи, алин зарим нэгэн язгууртаны хөвгүүн, язгууртаны охин бээр гурван мянган их мянган ертөнцийн орон газрын шорооны тоос хэдийчинээ буй, энэ мэт бөгөөд үлгэрлэвээс, параманус48 чуулсанчлан адил болбоос, Суводи, үүнийг юун хэмээн сэтгэмүй? Параманусын тэр чуулган олон буй хэмээн сэтгэмүй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тэр тийн бөлгөө. Параманусын тэр чуулган олон болой. Тэр юуны тул хэмээвээс,  Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ параманусын нэгэн чуулган байх бөгөөс, Ялж Төгс Нөгчсөн бээр “параманусын чуулган” хэмээн үл зарлиглахын тулд болой. тэр юуны алин номлосон тэр чуулган үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “параманусын чуулган” хэмээгдьюү. Түүнчлэн Ирсэн бээр гурван мянган их мянган ертөнцийн орон хэмээн алин номлосон тэр нь орон бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосон болой; тиймийн тул, “гурван мянган их мянган ертөнцийн орон” хэмээгдьюү. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, хэрвээ ертөнцийн нэгэн орон буй болбоос, тэр ямагт бүгдэд баримтлах болохын тулд болой. Түүнчлэн Ирсэн бээр бүгдэд баримтлахуйд номлосон тэр нь баримтлах үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “бүхэнд баримтлахуй” хэмээгдьюү.

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, бүгдэд баримтлахуй нь нэрийтгэл болой; тэр ном нь өгүүлшгүй мөн болой. Түүнийг нялхас бэртэгчингүүд л барих болой. Суводи, алин зарим нэгэн ийн хэмээн “Түүнчлэн Ирсэн бээр би хэмээн барих үзлийг номломуй, Түүнчлэн Ирсэн бээр амьтанд үзэх, аминд үзэх хийгээд бодьгалд үзэхүйг номловой” хэмээн өгүүлвээс, тэрбээр ариун үнэн үгсээр өгүүлсэн болмуй?”

Суводи бээр өчрүүн: “Ялж Төгс Нөгчсөн минь ээ, тийн бус болой. Сайвар Одсон минь ээ, тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс, Ялж Төгс Нөгчсөн минь ээ, Түүнчлэн Ирсэний би хэмээн үзэхүйд алин номлосон түүнийг үзэл бус хэмээн Түүнчлэн Ирсэн бээр Номлосны тулд болой; тиймийн тул, “би хэмээн үзэхүй” хэмээгдьюү.”

Ялж Төгс Нөгчсөн бээр зарлиг болруун: “Суводи, үүнд бодьсадвын хөлгөнд үнэхээр орогсод энэ мэт хамаг номыг мэдэгдэхүүн, үзэгдэхүүн, дуршихуун бөгөөд номд нэн хуран мэдэхүйд эс оршин мэдэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, Суводи, “номд хуран мэдэхүй, номд хуран мэдэхүй” хэмээгдэх нь тэр хуран мэдэхүй үгүй хэмээн Түүнчлэн Ирсэн бээр номлосны тулд болой; тиймийн тул, “номд хураан мэдэхүй, номд хураан мэдэхүй” хэмээгдьюү.

“Бас Суводи, бодьсадва, махасадва хэн бээр ертөнцийн орон цаглашгүй бөгөөд тоо томшгүйг элдэв долоон их эрдэнэсээр сайтар дүүргээд өглөг өгсөнөөс, язгууртаны хөвгүүн, язгууртаны охин хэн бээр энэхүү билиг барамидаас адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг бичсэнээс барьсан, тогтоосон, уншсан, бүхнийг агуулан үйдсэн, бусдад аугаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэр ямагт шүтээнээс асар их олон, тоо томшгүй, цаглашгүй буян үүсэх бөлгөө. 

“Хэрхэн үнэхээр сайтар номлон үзүүлмүй хэмээвээс, хэрхэн үнэхээр сайтар номлон эс үзүүлэх, түүнчлэнхүү үнэхээр сайтар номлон үзүүлэгч бөгөөд: тиймийн тул, түүгээр “үнэхээр сайтар номлон үзүүлэгч” хэмээгдьюү. 

        Од эрхэс, бүргэлзэхүй, зул хийгээд
        Хоосон илбэ, шүүдэр, усны цөврүү ба
        Оргүй зүүд, гилбэлгээн49 хийгээд үүлэн мэт
        Хамаг хуран үүдэгсдийг тэр мэт үзэгтүн! 

Ялж Төгс Нөгчсөн бээр тийн хэмээн зарлиг болсонд бат агч50 Суводи хийгээд аяга тахимлиг тэдгээр ба, бодьсадва хийгээд дөрвөн нөхөд аяга тахимлиг, шимнанц51, увш ба увсанз52, тэнгэр, хүмүүн, асура хийгээд гандари53 лугаа сэлтийн ертөнц дахин баясан бишрээд Ялж Төгс Нөгчсөний номлосныг илтэд сайшаан магтвай. 

“Хутагт Билгийн Чанадад Хүрсэн Очироор Огтлогч” хэмээгдэх Их Хөлгөн Судар төгсвэй.

НАМО ВХАГАВАДЭ\ БРАЖНЯА БАРАМИДА ЕЭ\ УМ НАДДА ДИДА ИЛИШИ\ ИЛИШИ\ МИЛИШИ\ МИЛИШИ\ ВХИНА ЯН\ ВХИНА ЯН\ НАМО ВХАГАВАДЭ\ БРАДЯАМ БРАДИ\ ИРИДИ\ ИРИДИ\ МИРИДИ\ МИРИДИ\ ШҮРИДИ\ ШҮРИДИ\ ҮШҮРИ\ ҮШҮРИ\ ВХҮЮҮ ЕЭ\ ВХҮЮҮ ЕЭ СУХА.54
 
“Очироор Огтлогч”-ийн дээрх зүрхэн охийг нэгэнтээ урин уншсанаар “Очироор Огтлогч”-ийг есөн түмэн мянга уншсан лугаа сацуут болмой. 

УМ ЕЭ ДХАРМА ХЭДҮ БРАВАХА ХЭДҮ НЭДЭ ХЁНДА ТАГАДО ЖАВА ДАД\ ДЭХЁНЯЗА ЁНИРОДХА ЭВАМ ВАДИ МАХА ШРАМАНА СУХА\ УМ БАЗАР САДУ САМАЯА\ МАНУ БАЛАЯА\ БАЗАР САДУ ДЭНОБА ДИШТА\ ДРИДХО МЭВХАВА\ СУДОХЁО МЭВХАВА\СУБОХЁО МЭВХАВА\ АНУ РАГДО МЭВХАВА\САРВА СИДДХИ МЭМЭ БРАЯАЗЦА\ САРВА ГАРМА СУЗАМЭ ЗИДДАМ\ ШРИ ЯА\ ГҮРҮ ХУМ\ ХА ХА ХА ХА ХО\ ВХАГАВАНА САРВА ДАТАГАДА БАЗАР МАМЭ МҮНЗА\ БАЗРИ ВХАВА\ МАХА САМАЯА САДУ АА ХУМ\ УМ СУСИДИ.55
 
Эл тус хэрэг бүхэн бүтээгдэхүйн тааллын шим огторгуйн төвөөс билиг барамидын ус баригч үүлс бүрхсэний хурын урсгал хувь сайт номхотгогдохууны орон газарт сайтар бууснаар гүн гүнзгий боловсруулан гэтэлгэхүйн ургац тариа яахин үл боловсрох билээ. Тэр мэтийн сайн номлолоор хувилгасан энэ ботийн шинээр үүсгэсэн буяны ургацаар ялгуусны шашин арвидан дэлгэрч, буруу мөрд тэнүүчлэн төөрсөн амьтан бүхэн зовлонгоос амсхийн сэргэхүйн дээдэд урвах болтугай. Ахуй үесийн үл хүсэх харш нөхцөл бүхэн амирлах бөгөөд үзүүр нэг дээдийн номыг бүтээхүйд хичээн шамдаж, ялгуусаны хөвгүүдийн явдлын их давалгааныг би бээр илтэд бүтээх болтугай. 

... хэмээгдэх асар цагаанд урвуулах номын чанарыг унш!